Wednesday, May 26, 2010

Мод тарих уу эсвэл мод ургуулах уу?

Мод нь нүүрстөрөгчийг өөртөө шингээн фотосинтезийн аргаар хүчилтөрөгчийг биднийг унтаж байхад ч гэсэн үйлдвэрлэж байдаг. Мөн ургамал болон хүрээлэн байгаа орчны таатай байдлыг бий болгогч гол хүчин зүйл нь болж байдаг. Хүн болгон л энийг мэддэг байх. Тийм ч болохоор нийслэлийн энэ их утааг багасгах зорилгоор манай улсын иргэд мод тарьдаг. Утааны энэ асуудал нийгмийн нэг том бухимдал болсон учраас томоохон компаниуд нийгмийн хариуцлагын төлөвлөгөөндөө мод тарихаар тусгаж, түүнийгээ ч биелүүлдэг. Гэхдээ монголд модыг зохистойгоор тарьдаг хувь хүн болон албан байгууллага байна уу ? (байхгүй ч юм шиг)

Учир нь

1.Манай улсын иргэд модыг ургуулдаггүй зөвхөн тарьдаг. Тэд зүгээр л модны суулгацыг ухсан нүхэднээ булаад дээрээс нь 5 литр ус асгаад л болчихдог гэтэл мод маань зэрлэг биш учраас өөрөө өөрийгөө тэжээх нас хүртлээ олон жилийг үддэг. Энэ хугацаанд гаднаас ямар нэгэн дэмжлэг хэрэгтэй болдог. Юу вэ гэхээр нэгэнт л таримал учраас үүнийг арчилж байх хэн нэгэн хэрэгтэй гэсэн үг. Ингэж чаддагүй болохоор тэгж их сүр болж мод тарих хэрэг байна уу?

2. Манай улсын иргэд модыг нэмж тарьдаггүй харин ургаж байгаа газраас нь өөр газар суулгадаг. Модны суулгац тарьдаг албан байгууллагуудаас бусад бүх л модны суулгацын худалдаачид модыг хаа нэгтээгээс авч ирээд худалдаалдаг. Энийг нь манайхан мэдсээр байж худалдаж аваад дахиад өөр газар аваачиж суулгадаг байх юм. Учир нь модны суулгацын тариалан эрхэлдэг компаниудын суулгац нь үнэтэй, нөгөөдөх нь хямдхан байдаг учраас. Уг нь нэгэнт л тарих гэж байгаа юм бол үнэтэй ч гэсэн модны суулгацын компаниас суулгацыг нь худалдаж аваад шаардлагатай гэвэл зөвлөгөө өгдөг хүнтэй нь таривал, тэгээд бас ургуулвал зүгээрл байдаг байх. Гэхдээ яаая гэхэв монголын компаний нийгмийн хариуцлагын ойлголт нь ашиг олох л зорилготой байдаг болохоор нэг газар байгаа модыг нөгөө газар тарихаас яаая гэхэв.


Монголд мод тарьж байгаа хүмүүст уриалах нь

Модыг тариад зөнд нь хаях биш харин тэрнийг байнга тордож, арчилж байцгаая. Тэгвэл сая нэг мод ургуулсан нэртэй болох байх.


Мөнххүрэл, Оюуны өмч хуулиар хамгаалагдсан гэх нь хаашаа ч юм. Өөр газар байрлуулвал блогийн нэрийг дурдахыг гуйж байна.

Friday, May 21, 2010

Соёлын шок


Ардчилсан хувьсгалын ачаар монгол улсын иргэд гадаадын оронд зорчих эрх нээлттэй болсон. Энэ эрхийнхээ хүрээнд өнөөгийн залуус олон шалтгааны улмаас эх орныхоо дээсийг алхалж харийн орныг зорих болсон. Энэ болгонд тэдэнд ямар нэгэн байдлаар соёлын шок тохиолддог. Тэнд тохиолдож болох соёлын шокны талаар монголд байхад нь ойлгуулахын тулд зууч байгууллагууд "Orientation" хичээл орж түүнд дээрээ нилээд сайн тайлбарладаг.
Гэхдээ энэ нийтлэлийн хүрээнд монголоос гараад хөгжингүй оронд очиход үүсдэг соёлын шокны тухай биш харин хөгжингүй орноос монголд ирээд үүсдэг соёлын шокны тухай бичих гэсэн юм.

Нэгэн түүх
Америк хүмүүс харилцааны үед, тэр дотроо бизнес харилцааны үед чимээгүй байдал үүсгэхийг хүсдэггүй, чимээгүй байхаас аль болох зайлшийж байдаг. Жишээлбэл: Би англи хэлний багшаасаа өмнө нь бичиж байсан эссегээ авах гэж байгаа бол багш маань миний эссег хайж байх хоорондоо "Let me see, if i put your essay here in my safe" гэх мэтчилэнгээр харилцагчтайгаа ярьж л байдаг. Нэг ёсондоо чимээгүй байдал бий болгоно гэдэг маань ёс суртахуунгүй, дээрээс нь харилцагчдаа хүндлэл үзүүлээгүй мэт байдал бий болгох учраас англи хэлний багш эссег минь хайж байх хоорондоо хүртэл надтай яриа өрнүүлж байсан гэсэн үг. Америкчууд ч яриа хүмүүс шиг гэсэн бодол хүн болгонд төрдөг байх гэхдээ тэд чимээгүй байдал харилцааг эвддэг гол хүчин зүйл болдог гэдгийг сайн ойлгодог учраас л тэгж их ярьдаг юм. Тэр нь ч их үр дүнтэй байдаг.

Харин монголд

Түүх давтаггдаг гэдэг шиг яг дээрхтэй ижил зүйл монголд болсон юм. Би aнгли хэлнийхээ багшаасаа өмнө нь бичиж байсан эссегээ авъя гэж хэлэнгүүт англи хэлний багш юм ч ярихгүй, аль эсвэл сонсоогүй ч юм шиг дэмий гөлрөнгөө, нэг урт амьсгаа аваад шүүгээгээ уудлаж эхэллээ. Америкд тодорхой хугацаанд байсан, тэндхийн соёлд дасчихсан байсан болохоор би дотроо "Багш хайж байгаа бол - за одоохон шүүгээндээ үзээд орхъё ч гэдэг юмуу ямар нэгэн юм ярих ёстой. Багш миний хэлснийг сонссонгүй " гэж бодоод дахиад,
-Багшаа би, нөгөө, англи хэлнийхээ өмнө бичиж байсан эссег авах гэсэн юм гэтэл
-Яасан ярьшигтай юм бэ? Тэр эссег чинь хайж л байна шт. Сохор юм уу ? Хаашаа юм, гэсэн "гоё" хариулт өгч байсан юм.

Товчхондоо

Америк хүмүүс харилцан ярилцагчаа хүндэлж чимээгүй байдал бий болохоос аль болох зайлсхийж байдаг соёлтой бол монголд эсрэгээрээ чимээгүй байдал үүсгэх нь тааламжтай байдаг юм шиг байгаа юм. Эндээс л монголд болсон соёлын шокууд маань эхэлсэн юм даа.

Тодруулга

Жишээ баримт болгон татсан зүйлсүүд маань бүгд үнэн бөгөөд бүгд миний өөрийн хувийн үзэл бодол юм шүү. Түүнээс гадна монголчууд бид асар хурдацтайгаар даяарчлагдаж байгаа дэлхийтэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд дээрхтэй адил зан суртахуунуудыг аль болох гаргахгүй байж, харилцааны соёл дээрээ анхаарах хэрэгтэй болоод байна.

Monday, May 10, 2010

Багаар ажиллах чадвар


Энд тэндхийн эрээвэр хураавар блогоор тэнэж яваад дараачийн нийтлэлийнхээ сэдвийг оллоо. Ерөнхийдөө нэрнээс нь харахад юуны тухай хөндөх нь уншигч бас блогийг маань дагагч та бүхэнд тодорхой байгаа байх.
Сэдвийнхээ хүрээнд зарим нэг тодруулга хийх нь зүйтэй байх гэж бодлоо.

1. Баг гэдэг нь 2 болон түүнээс дээш хүмүүс бүлэг болон нэгэн нэгдмэл зорилгийн дор ажиллах юм.

2. Доор өгүүлэх нийтлэл нь зөвхөн миний өөрийн бодол юм шүү.


Монголчууд бид нар өөрсдийгөө багаар ажиллах чадваргүй гэж хаа сайгүй ярьцгааж, бүр телевиз радиогоор нь хүртэл багаар ажиллах чадваргүй учраас бид нар сагсан бөмбөг, хөл бөмбөг, морин поло гэх мэт олон спортод амжилт гаргадаггүй харин буудлага, чөлөөт бөх, жудо бөх, сумо зэрэг спортод амжилт гаргадаг гэцгээдэг. Эндээс эхний аргумент урган гарч байна.

Аргумент нэг

Үнэхээр буудлагын тамирчин гүндэгмаа багаар биш ганцаараа олимпийн мөнгөн медалийг хүртэж эх орныхоо нэр хүндийг, монголын буудлагын спортын нэр хүндийг гаргасан уу?

Мэдээж үгүй. Учир нь тамирчин Гүндэгмаагийн ард түүний дасгалжуулагч багш, туслах дасгалжуулагч багш, ивээн тэтгэгч, менежер гээд л дор хаяж тав зургаан хүн баг болон ажиллаж түүнийг энэ амжилтанд авчирсан нь тодорхой. 2 болон түүнээс дээш хүмүүс нэгэн зорилгийн дор ажиллахыг баг гэх юм бол Гүндэгмааг олимпийн медалийг авахуулах зорилгийн дор нөгөө багш, дасгалжулагч, менежерүүд ажилласан нь баг биш гэж үү? Тэд Гүндэгмаагийн энгэрт мөнгөн медаль зүүлгэж чадсан нь багаар ажиллах чадвар биш гэж үү?

Аргумент хоёр

Монголчууд бид нар багын спортод амжилт гаргадаггүй нь уламжлалт нүүдлийн соёлын аж ахуйтай холбоотой байдаг учир нь нүүдлийн соёл нь бие даан амьдрах боломж бололцоог нь олгосон байдаг. Жишээ нь малаа хариулах, түүний түүхий эдийг боловсруулан амьдрал ахуйдаа ашиглах гэх мэт. Харин японд эсрэгээрээ тэд нар баг болж л ажиллаж чадахгүй бол тэд нар газраа хагалж чадахгүй, тариагаа хурааж чадахгүй гэж хэн нэгэн проффессор ( тархи угаагч ) айлдсан байх юм.

Энд том алдаа гаржээ. Өнөө малаа хариулаад, түүнийхээ түүхий эдийг ашиглан амьдрал ахуйдаа хэрэглэдэг нь ганц хүн биш ядаж нэг өрх байх ёстой. Тэгвэл тэр өрх хониндоо хоёрдугаар хүү нь гуравдугаар хүүтэйгээ ээлжилж өдөр өдрөөр гараад, харин хамгийн бага нь хурга ишгээ хариулаад, том хүү нь аавтайгаа цуг адуугаа манаад, хоёр охин нь ээждээ туслан хонины ноосыг хяргаж байсан байж таараа.

Товчхондоо тэд тухайн өрхөө айлын дайтай авч явах гэсэн зорилгын дор бүгдээрээ зөв зохистойгоор ажил үүргийн хувиарлалтаа хийгээд ажиллаж байгаа биз.

Монголын бүх өрх айлд багаар ажиллах чадвар байхгүй гэж үү?

Эцэст нь

Унасан бөхөд шалтаг мундахгүй ээ гэж. Багын спортод амжилт олоогүй учраас хэн нэгэн тархи угаагч монголчуудад багаар ажиллах чадвар байхгүй учир нь бидний соёл тийм гээд хэлчихсэн. Ядаж байхад худлааг мянга хэлэхэд үнэн болдог гэдгийн үлгэрээр бид нар хүртэл түүнд нь итгэчихээд, өнөөдөр бидэнд багаар ажиллах чадвар байхгүй ээ гэж ярьж байдаг үнэхээр харамсалтай юм.

Бидэнд багаар ажиллах чадвар байгаа харин зөв зохицуулалт, зохион байгуулалт л хэрэгтэй.

Үргэлжлэл бий...

Sunday, May 9, 2010

Дэггүйтсэн нь - 1


Tips to how to read these kind of articles: Дэггүйтсэн нь гэсэн гарчигийн дор нилээд нарийн утгатай богино хэмжээний болсон явдлуудыг бичих бөгөөд та бүхэн сайн ухаж ойлгож уншихыг хэрэгтэй.

Өчигдөр оройхон 4 цагийн алдад нэг найзынхаасаа гэрлүү харьж явлаа. Найзынхаас гэрлүү явах замд ахынх байдаг болохоор сонин хачин сонсох санаатай дайраад гарахаар болов. Цагаан сараас хойш ерөөсөө уулзалдаагүй болохоор гар хоосон орох ч бас хаашаа юм гэж бодоод ядаж сүү авъя гээд тэдний ойролцоо байгаа найман нэрийн барааны дэлгүүрлүү орлоо. 40 орчим насны, урт хар үстэй,уцаартай байрын, нүдний шил зүүсэн, нилээд боловсролтой болов уу гэмээр нэг эгч хүмүүст үйлчилж байгаа харагдана. Гэнэт жаал дэггүйтмээр санагдаад худалдагч эгчтэй англиар ярьж гарлаа.

Me: Hi,How are you doing?
Shop girl: Сайн байна уу? (Гайхсан маягтай томоо гэгчийн инээмсэглэл нүүрэнд дээрээ тодруулан хэлэв)
Me: I'd like to buy some milk. How much is it ? (I was pointing right on the milk named "Өүлэн эх")
Shop girl: Faif daosand (she wrote 5000 on a paper and showed me)

( Бид 2 хооронд яриа нэг иймэрхүү маягаар өрнөсөн юм )

Гадаад хүн болж жүжиглэсний гай дээрээс нь нөгөө эгчийг бодсон сэтгэлээсээ болоод 5000 гаар Өүлэн эх сүүг худалдаж авахаас өөр аргагүй болчихлоо. Өөрийгөө баахан дотроо зэмлээд л нөгөө эгчрүү малийгаад бушуухан гарч одов. Тэгээд өөртөө нэг амлалт тавьлаа "дахиад монгол хүнтэй гадаад худалдагч болж хэзээ ч жүжиглэхгүй".

Thursday, May 6, 2010

Distrust 1



















Хардалт 1


Монголын хаана ч явсан хаягжуулалтын эмх замбараагүй байдлыг олж харна. Ямар сайндаа гэрээ зааж өгөхдөө "Од кино театраас уруудаад 2 өндөр есөн давхрын дундуур гарахаар нэг том улаан 9 давхар байшин байгаа, 101- р байр, тэрний есөн давхар шатны баруун талын эхний хаалга" гэх мэтээр хэлэх жишээтэй.

Энийг энгийн нэгэн иргэн тайлбарласан байна гэж буруутгаж болох юм тэгвэл аль нэг байгууллагын хаягаа зааж өгдөг жишээг авъя.
"Манай компани ардын эрхийн буудлын урагшаа оюутны байрнуудын хажуугаар орохоор ногоон том 3 давхар барилга байгаа тэрний 2 давхарт 206 -н тоот" гэх мэт.

Аз болж яг хаягаа ном горимынх нь дагуу хэлж өгдөг хүмүүс байдаг. Энэ бол мэдээж манайд байгаа томоохон корпорациуд.

Жишээлбэл:

- Сайн байна уу, холдинг групп байна таньд юугаар туслах уу ?
- Сайн сайн байна уу? Би эрдэнэтийн хүн юмаа, танай хаягийг сайн мэдэхгүй байна. Хаягаа хэлж өгч туслаач.
- Бололгүй яахав, манайх Сүхбаатар дүүргийн 8-р хороо Сүхбаатарын талбай-2 дээр байрладаг. Танд өөр юугаар туслах уу ?,
- Өө ахын дүү наад хаягаар чинь олохгүй юм байна. Яг хаана байдаг юм.
- Талбайн яг хажууд өндөр дээрээ одтой байшин байгаа, талбайн замынхаа хойно шүү.

Энэнчлэн бүх л зүйл нөгөө л балар эртний тайлбараар л тайлбарлахгүй бол яг тэр энэ гэсэн хаягаар ямар нэг байгууллагын олох монголд хэцүү болж.

Ямар учраас төрөөс, засгийн газраас, нөгөө 76 одоо хүртэл энэ хаягжилтын асуудлыг нэг тийш нь зохицуулчихаж болдоггүй юм бол гэсэн бодол яахын зуургүй ороод ирнэ.

Асуудал юунд байж болох вэ?

Монголд зарагдаж байгаа бүх том холдингуудын (Номин холдинг гэх мэт) электрон болон том овортой бараануудыг өндөр цалинтай гадаадын иргэдийн худалдаж авдагаас хэд дахин илүүгээр бага цалин монголын иргэд худалдаж авдаг.

Харин энэ байдлыг мэддэг, бухимдаж явдаг зарим нь гадаадад зарагдаж байгаа үнээр нь интернэт ашиглаад авъя гэхээр нөгөө хаягжлт байхгүй учраас нөгөө гадаадын байгууллагаас таны худалдаж авсан хөргөгч бидэнд дээр буцаагдаад ирлээ, тодорхой хаяг байхгүй учраас бид тань луу хөргөгчийг явуулж чадахгүй нь, та хаягаа дахин шалгаад бидэнд илгээнэ үү гэсэн имэйлийг авах жишээтэй.

Товчхондоо

Хэрвээ бүх монголчуудыг, за ядаж улаанбаатарчуудыг хаягжуулчих л юм бол бид хэд чинь гадаадын байгууллагуудаас зарагддаг үнээр нь хямдхан гэгч нь худалдаж авах боломжтой болчихож байгаа юм. Харин хэн хохирох вэ гэхээр бидэнд үнэтэйгээр бараагаа шахаж байдаг томоохон электрөн барааны дэлгүүрийн эзэд үйлчлүүлэгчгүй болчихож байгаа учраас хэцүүхэн байдалд орно.

Гэхдээ

- Миний мэдэж байгаагаар ойрын 10 жилдээ электрон бараа зардаг том компаниудад ийм хохирол учрахгүй

- Миний мэдэж байгаагаар ойрын 10 жилдээ монголчууд цогц хаягжуулалттай болж чадахгүй.

Учир нь олигархууд электрон бараа зардаг том компаниудын холбоо сүлбээ нягт байдаг, тэгээд тэд нар хаягжуулалтын тухай хэн нэгэн аавын хүү, ээжийн охин, ардын баатрын өргөн барьсан төсөл УИХ орж ирсэн тохиолдол автоматаар нөгөө кнопоо дараад үгүй гэх учраас тэр.

Wednesday, March 10, 2010

Олигарх, ардчилал хоёр хэзээ ч зэрэг оршдоггүй.

Төрийн тухай засаглалын тухай сонирхох болсон цагаас эхлэн бид үнэхээр ардчилсан засаглал бүхий оронд амьдарч байгаа юмуу гэсэн бодол байнга орж ирэх болсон. Үүнийг тодорхой болгохын тулд ( ядаж л өөртөө ) олон өгүүлэл уншлаа. Сайн өгүүлэл хэдэн ч номноос илүү гэж хаана ч билээ хэн нэг нь бичсэн санагдана.

Webster - ийн толь дээр ардчилалыг тайлбарлахдаа :

1 a
: government by the people; especially : rule of the majority,
b
: a government in which the supreme power is vested in the people and exercised by them directly or indirectly through a system of representation usually involving periodically held free elections.

гэсэн тайлбарыг бичжээ.

Үүнээс харахад ардчилал нь эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч хүн болгонд л сайхан сонсогддог дамжиггүй.Үнэн хэрэг дээрээ байдал дээр бичигдсэнээс тэс ондоо.


Түүхийн урт хугацаанд хүний амьдрал хэзээ ч утопи маягаар байгаагүй. Хаана ч гэсэн дарангуйлагч,эзлэн түрэмгийлэгч, угсаа залгамжилсан хаад ноёдууд төрийн хуйвалдаан аллага эсвэл цэргийн хүчийг ашиглан эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж ард түмнийг засагладаг байсан. Тэдний хэт тансаглал, үрэлгэн байдал, өндөр албан татвар, увиагүй зан чанарууд зэрэгт ард түмэн илт дургүйцэж, үүнийг зогсоохыг бурхан тэнгэрээсээ гуйж байжээ. Энэ их хүсэл эрмэлзэл нь тэднийг ямар нэгэн байдлаар ард түмний эрх ашиг, эрх чөлөөг эрхэмлэсэн засаглалын хэлбэр бий болгоход хүргэжээ. Эндээс ардчилал төрсөн. Энэ болон түүхэн шаардлага үнэхээр хэрэгтэй зүйл байсан нь мэдээж.

Өнөөдөр, манайд байгаа ардчилсан засаглалын хамгийн ерөнхий ойлголт нь баг, хорооноос, сум болон дүүрэг; сум, дүүргээс аймаг болон хот; аймаг, хотоос улсын хэмжээнд хүртэл бий болсон удирдлагын бүтэц юм. Эдгээр удирдлагын бүтцэд эрх мэдэл тэгш хувиарлагдсан байх ба ингэснээр тэд аль нэг удирдлагын байгууллага дээр эрх мэдэл хэт төвлөрөхийг, аль эсвэл хэн нэгэн, ямар нэгэн бүлэг бүхий л эрх мэдлийг булааж бусдын өмнөөс шийдвэр гаргах тийм орчныг бий болгохгүй байхад зориулагдсан.( Эрх мэдлийг тэгш хувиарлах ) Энэ бол засаглалын энэ хэлбэрийн идеал (хийсвэр, бодит бус) тал. Учир нь бодит амьдрал дээр гараад ирэхээр уг үзэл маань ямар дэглэм, ямар засаглалыг халж, жигшиж, зэвүүцэж байж гарч ирсэн, тэрнийгээ л арай өөр маягаар дахиад бий болгочихсонд байгаа юм.

Цөөнхийн хүсэл сонирхол, аль эсвэл олонхийн эрх ашиг уу ? Цөөн хэдэн хүн олонхийн амьдралын өмнөөс шийдвэр гаргах,тэднийг удирдах эрхтэй байхыг олигархи гэдэг.

Webster дээр олигархийг доорх байдлаар тайлбарлажээ.
-oligarchy is "a government in which power is in the hands of a few."

Өөрсдийгөө ардчилсан засаглалтай оронд амьдарч байна гэж боддог, бүх хүн адил тэгш эрхтэй гэж бодож явдаг бүх хүмүүсээс асуухад яагаад хэн нэг нь бүх эрх дархыг эдэлж бидний өмнөөс эдэлж бидний өмнөөс шийдвэр гаргаж, өөрийнхөө эрх ашигт нийцсэн хууль, дүрэм, журам гаргаж байхад, бид тэднийг нь хүссэн ч хүсээгүй ч дагаж, өөрсдөд буюу олонхид тулгамдсан шийдвэрлэх зайлшгүй асуудлууд дундаа бухимдаж байх ёстой юм бэ?



Tuesday, March 9, 2010

Ардчилал боломжгүй зүйл мөн үү ?














Олон улсын нийгмийн шинжлэх ухааны толинд дээр Төмөр хуулийг тайлбарлахдаа ерөнхий гурван дүгнэлт хийсэн байх юм. Үүнд :

1. Хүчирхэг нэгдэл нь (улс төрийн нам) нийгэмд чиглэсэн ардчилсан зорилгуудыг биелүүлэх хангалттай бололцоотой байдаг,
2. Хүчирхэг нэгдэл нь захиран тохинуулах үүрэг бүхий цөөн тооны төлөөлөгч болон бие даасан, хүчирхэг байдлыг нь тасралтгүй хангах манлайлалагчдаас бүрдсэн халаа сэлгээтэй байхыг шаарддаг,
3. Бие даасан, шийдвэр гаргах эрх бүхий хүчирхэг байдлаа тасралтгүй хангах нь жинхэнэ ардчилсан ёстой харшилдаж байдаг.


Жорж Вашингтон, Бенжамин Франклин, Жонн Адамс зэрэг америкийн улс төрийн удирдагчид ( The Founding Fathers ) юугаар ч хязгаарлагдаагүй бүрэн ардчилал нь хэрэгжүүлэх боломжгүй зүйл гэдгийг мэдэж байлаа.

Тэд ард түмний дундаас сонгуулийн зарчмаар сонгогдсон засгийн газар байгуулж ажиллахын оронд, өөрсдийгөө ард түмнийг ерөнхийлөн төлөөлөгчид болгосон. Төлөөлөгчид хийсэн үйлдлийнхээ төлөөнөөс нийгмийн өмнө шууд хариуцлага хүлээдэг зарчим үйлчилж байсан байна. Гэвч эдгээр нөлөө бүхий төлөөлөгчид эрх мэдлийн хувьд хүчирхэгжиж эхэлснээр тэдэнд нам болон сонгуулийн систем хэрэгтэй болж эхэлсэн.

Өнөөдөр намын удирдлага болон нам доторх идэвхтэй гишүүд сонгуульд хэн хэн оролцохыг тодорхойлогчид болж хувирсан ба бүр аль яманд хэн ямар түшмэл болох зэргийг шийддэг болчихсон цаг. Тэр ч утгаараа хэрвээ намаасаа хөндийрч, намын бодлогоос гажих л юм бол сонгуульд нэр дэвших, дахин сонгуульд орох боломжоо тэр хэмжээгээр алдаж байгаа хэрэг юм.

Ардчилал, хүний эрх чөлөөг дээдэлдэгээрээ алдартай гэгдэх Америкийн нэгдсэн улсын сонгуулийн системийг аваад үзье. Намууд өөрсдийн гишүүд дотроос улс төрийн идэвхтэй, олон жил ажилласан гишүүдээ нэр дэвшүүлэх ба ба эдгээр хүмүүсийг Еlector -үүд гэдэг. Эдгээрээс 538 - н Еlector - ийг америкийн нийт иргэд (муж мужаараа) сонгох ба үүний дараа л ерөнхийлөгчийн сонгууль явагддаг. Ихэнх мужуудад хамгийн олон иргэдийн санал авснаараа бус харин хамгийн олон Еlector - уудын "Popular Vote" ийг авснаар тухайн мужид ялалт байгуулсанд тооцдог байна. Ингэснээр гуравдагч хүчин болон бие даан нэр дэвшигч нарт ерөнхийлөгч болох боломж багасдаг (байхгүй гэж хэлэхэд болно). Энэ нь эргээд өнөөх хоёр намд л боломж олгож, улам хүчирхэгжүүлж байдаг. Эндээс дүгнэхэд ардчилал, эрх чөлөөний орон Америкийн нэгдсэн улсын ардчилалын эсрэг энэ зүйл нь тэднийг "Cонгогдсон олигархиуд" болгож байна.